ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГХУСАЗСЗ


нийт 35

"Өсвөрийн сэргийлэгч-2025" хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2025-05-26 1182
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн туршлага судлах, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч-2025” Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн /2025.05.26/ амжилттай зохион байгуулагдлаа.

“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” бүсчилсэн зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдлаа

2025-05-22 1179
Зөвлөгөөнд Монгол улсын ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, Улсын ерөнхий Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор, Дархан-Уул, Орхон, Төв, Булган, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Прокурорууд, Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцож байна.

Хяналт, шалгалтын дүнг танилцууллаа

2025-05-15 57
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Цагдаа, Эрүүл мэнд, Тагнуулын газрын хамтарсан гурван баг долоон албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 74 эмийн санд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаг борлуулахтай холбоотой хууль, тогтоомж, журам, тушаал, стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхэд хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Тус хяналт шалгалтын үр дүнг эмийн сангийн эрхлэгч нарт танилцуулж, шийдвэрлэх асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг харилцан ярилцлаа.

Өсвөрийн сэргийлэгч 2025 тэмцээний шилдгүүд тодорлоо

2025-04-23 90
Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчдын дунд зохион байгуулсан нэгдүгээр шатны тэмцээний шилдгүүд тодорлоо. Тэмцээний нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын 12 сургууль оролцсон бөгөөд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн ажиллах дүрэм журам, төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж

Анзаар-2 арга хэмжээ зохион байгууллаа

2025-04-17 59
"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн мэдлэг, ойлголт, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой сургалт зохион байгуулж байна.

Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн анхдугаар хуралдаанаар 2025 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

2025-01-29 117
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан хуралдаж Орхон аймгийн хэмжээнд 2024 онд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Орхон аймагт 2024 онд 984 гэмт хэрэг бүртгэгджээ.

Эхний хагас жилийн биелэлтийг хэлэлцлээ

2024-05-28 240
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 он II хуралдаан болж гишүүн байгууллагуудын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2024 оны эхний хагас жилийн биелэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Онцгой байдлын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Прокурорын газар болон аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсээс тус тус мэдээлэл хийж, тайлангаа танилцуулав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

2024-01-19 392
Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 оны анхдугаар хуралдаан хуралдаж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2024 оны төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж байна.

Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын криминологи судалгааны тайланг танилцууллаа

2023-11-27 351
Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн захиалгаар “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ “Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” криминологи судалгааны ажлын тайланг хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэж, өнөөдөр судалгааны тайланг хүлээлгэн өглөө.

Сумдын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ

2023-10-23 359
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг”-т зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн үр дүнг хэлэлцэн аймгийн ГХУСАЗСЗ-ийн гуравдугаар хуралдаанаас Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нарт дараах зөвлөмжийг хүргүүллээ.

Сургуулийн захирлуудтай хариуцлагын гэрээ байгууллаа

2023-10-19 462
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай гуравласан хариуцлагын гэрээг хоёр дахь жилдээ байгууллаа.

Криминологи судалгааны ажлын урьдчилсан тайланг танилцууллаа

2023-10-18 459
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 3 дугаар хуралдаанд “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-аас “Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” криминологи судалгааны ажлын тайланг танилцууллаа.

“Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг зохион байгуулж байна

2023-05-19 363
Монгол улсад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо, НҮБ-ын Хүн амын сангийн Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслөөс хамтран Орхон, Булган, Хөвсгөл аймгийн өмгөөлөгчдийг хамруулан “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

2023-05-08 331
Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн II хуралдаан энэ сарын 5-нд Орхон аймгийн Гаалийн газар хуралдаж,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2023 оны төлөвлөгөөг баталлаа

2023-01-23 489
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2023 оны төлөвлөгөөг баталлаа

Орхон аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

2022-10-20 1217
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн гуравдугаар хуралдаан хуралдаж Орхон аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг судалсан талаарх мэдээлэл, “Сургуулийн цагдаа” ажиллуулах журмын шинэчилсэн төсөл, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны танилцуулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааны тайлан, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлангийн талаар хэлэлцлээ.

Сургуулийн захирлуудтай хариуцлагын гэрээ байгууллаа

2022-09-29 1249
  Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай гурвалсан хариуцлагын гэрээ байгууллаа.

“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалт боллоо

2022-05-16 818
“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалт боллоо

Орхон аймгийн ИТХ-ын нэрэмжит сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо

2022-05-09 746
Орхон аймгийн ИТХ-ын нэрэмжит сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо

Орхон, Булган аймгийн ГХУСАЗСЗ-үүд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар санал солилцлоо

2022-05-02 770
Орхон, Булган аймгийн ГХУСАЗСЗ-үүд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар санал солилцлоо