ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мэдээ, мэдээлэл


нийт 443

Жендерийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хэлэлцлээ

2026-01-22 24
Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хүн ам хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт Жендерийн талаар баримтлах бодлогыг 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тайланг хэлэлцлээ. 2025 онд 15 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, биелэлт 93.3-тай байна. Өнгөрсөн онд хийгдсэн ажлаас товч дурдвал, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 онд батлагдсан Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн хүн амын дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эрэгтэйчүүд бие бялдрын хувьд эрүүл, илүүдэл жингүй байхад чиглэсэн зургаан удаагийн нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг зохион байгуулж, 37 аж ахуйн нэгж, байгууллагын 8530 иргэнийг хамруулжээ.

Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ

2026-01-22 17
Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Цагаан тоосны дэгдэлт сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ. Хөтөлбөрийн хүрээнд 18 ажил арга хэмжээг хэрэгжүүлж дундаж биелэлт 92.3 хувьтай. Үнэлэх боломжгүй 3 арга хэмжээ байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер шалгаруулалт болон цахим дэлгүүрээс худалдан авалт хийж байгаатай холбоотойгоор Жаргалант сумын иргэдийн тариалсан хүнсний ногооны борлуулалтад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрдэнэс Монгол” нэгдлээс ирүүлсэн чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны төлөвлөгөөт ажлуудыг дараа он руу шилжүүлэн гүйцэтгэх үүрэг авч шинэ Хархорум хотын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, ойн зурвас байгуулахад 122428 ширхэг мод тарьснаар Хангал голын дагуу бургасан плантаци үүсгэх болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт ойн зурвас, төгөл байгуулах ажлыг үнэлэх боломжгүй гарчээ.

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус 9 дүгээр хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын хороод хамтран хуралдаж Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн, Хурлын хуралдаанд санал дүгнэлт боловсруулан ажиллалаа.

2025-12-23 46
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус 9 дүгээр хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын хороод хамтран хуралдаж Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн, Хурлын хуралдаанд санал дүгнэлт боловсруулан ажиллалаа.

Ажлын хэсгийн хурал боллоо

2025-12-22 52
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийн гишүүд хамтын ажиллагааны гэрээ болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл авч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
khural.mn

Хороодын нэгдсэн хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

2025-12-22 56
Орхон аймгийн ИТХ-ын Хөгжлийн хороодын нэгдсэн хуралдаан өнөөдөр А.Амарын танхимд хуралдаж, Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хороод тус бүр хариуцсан чиглэлтэй холбоотой санал дүгнэлтээ Лхагва гарагт хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаанд танилцуулна.

Илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

2025-12-11 77
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цахим бодлогын хөгжлийн хороо, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар хамтран Эрдэнэт хот, Анхдагч илгээлтийн эздийн өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд илтгэх ур чадварыг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, зорилгоор "БИДНИЙ ХҮСЭЛ” илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.

Постерын уралдаанд дүн гарлаа

2025-12-09 58
Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталж нэгдэн орсноос хойш 19 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
khural.mn

Сүм, хийдийн хугацааг сунгалаа

2025-12-03 70
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн “Бал Сажа Лэгшад Норовлин” хийд, “Жалданжанчүвлин” хийд, “Төгсбуянт” хийд, “Очир сүм” хийд, “Хутагт ламын Ганданшаддүвлин” хийд, “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Эрдэнэт цуглаан”, “Дэнж хайрын илгээлт” сүм, “Библи судлаач” шашны байгууллага, “Эрдэнэт Дэлхийн гэрэл сүм”, “Эрдэнэт бурхны” сүм, “Монголын илгээлтийн төв”, “Амьд үг-Эрдэнэт” сүм, “Есүсийн чуулган” сүм, “7 дахь өдрийн адвентист” сүм, “Христийн Дааман хаалга” сүм, “Алдарт Христийн Эрдэнэт чуулган”, “Каусар Эрдэнэт Мешит” шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус хоёр жилийн хугацаагаар сунгалаа.

“Иргэдийн оролцоо-төлөөлөгчийн манлайлал- төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөг болно

2025-11-17 78
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Иргэдийн оролцоо, төлөөлөгчийн манлайлал, төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-12 дугаар сарын 02-ны өдрүүдэд доорх хуваарийн дагуу зохион байгуулна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид туршлага судаллаа

2025-11-11 71
Орхон амгийн ИТХ-ын төлөөлөгчид Япон улсад хүүхэд хүмүүжлийн “Токкацу” арга зүйн талаар туршлага судаллаа. Орхон аймаг сүүлийн гурван жилд “Токкацу” арга зүйг сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа бөгөөд нийт 318 багш энэ хөтөлбөрийн модуль сургалтад хамрагдсан байна. Мөн 20 гаруй багш Япон улсад туршлага судалжээ.

Орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана

2025-11-04 74
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооноос орон нутгийн өмчит байгууллагууд буюу Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Гэр бүлийн ордон, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Нийтлэг үйлчилгээний алба, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, Хот тохижуулах газар, Их шүтээн цогцолбор, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулна.

БНСУ-ын Сүнчон хотын Хурлын дарга КАН ХЁН ГҮ тэргүүтэй төлөөлөгчид Орхон аймагт ажиллаа

2025-08-13 134
БНСУ-ын Сүнчон хотын Хурлын дарга КАН ХЁН ГҮ тэргүүтэй төлөөлөгчид Орхон аймагт ажиллаа

Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа

2025-07-07 266
Орхон аймаг, Эрдэнэт хотын 2045 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Нью Урбанизм” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил 2024 оны 12 дугаар сард Эдийн засаг, хөгжлийн яам, Орхон аймгийн Засаг дарга, “Нью Урбанизм” ХХК-ийн гуравласан гэрээ байгуулагдсанаар эхэлсэн бөгөөд ажлын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг татан буулгаж, Теле хяналтын хяналтын дэд төв болгон өөрчиллөө

2025-06-26 146
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Орхон аймгийн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” УТҮГ-ыг татан буулгаж, аймгийн ЗДТГ-ын дэргэд “Теле камерын хяналтын дэд” төв болгон нэр, харьяаллыг өөрчиллөө. Ингэснээр тус газрын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, хяналтын болон дуудлага мэдээллийн нэгдсэн системүүдийг төвлөрүүлэхэд нэг шат урагшлах юм. Мөн хуулиараа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын гадна талын хяналтын камерийг уг системд холбох боломжтой бөгөөд цагдаагийн албан хаагчийн хяналтад 24 цагаар төр, хувийн хэвшлийн камерийг шүүж, гэмт хэрэг зөрчлийг ирүүлэх боломжтой болох юм.

Цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом суурилуулах ажлын явцтай танилцлаа

2025-06-25 149
Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын ажилтай танилцах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хэсэгт тоглоом суурилуулах ажил, наадмын талбайн хүүхдийн паркийн төлөвлөлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл сонсож, үйл ажиллагаа сайжруулахтай холбоотой санал солилцлоо.

Төлөөлөгчид а1002 замын ажлын явцтай танилцлаа

2025-06-18 145
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Отгонбилэг, Б.Мөнхзаяа, Ч.Болор-Эрдэнэ, Ц.Мөнхмандах, С.Бямба-Оргил нар аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй А1002 замын ажлын явцтай 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт газар дээр нь очиж танилцлаа.

Хүүхдийн спортын их наадамд тэргүүлсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2025-06-12 1254
Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зуны VIII их наадамд Орхон аймгийн шигшээ баг түүхэн амжилт гаргаж, 21 аймгаас багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, их наадмын цомын эзэн болсон. Тэгвэл өнөөдөр их наадамд амжилт үзүүлсэн баг тамирчдад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас талархал илэрхийлж, Амарын талбайд хүндэтгэл үзүүлэн мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

Орон нутгийн цаг үеийн мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ

2025-06-10 1273
Сар бүр төлөөлөгчдөд орон нутгийн цаг үеийн мэдээлэл хүргэдэг Мэдээллийн цагаар • Татварын хуулийн дагуу хувь хүн хуулийн этгээдэд олгож буй хөнгөлөлтүүдийн тухай • Хотын дотор болон гадна байрлаж буй грашуудын судалгаа цаашид авах арга хэмжээний тухай • Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх Гамшигт тэсвэртэй хот төслийн явц, • Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудтай хийсэн гэрээний тухай танилцууллаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд нар тойрогтоо ажиллалаа

2025-06-03 1263
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд нар 2025 оны 6 дугаар сарын 3-нд Согоот багт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.

“Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн талаар иргэдэд танилцуулах уулзалт хийлээ

2025-05-20 1290
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян талын хэсэгт амьдардаг иргэдээс тус багт хийгдэх үерийн далангийн ажлын талаар мэргэжлийн байгууллагуудаас асуулт асууж санал солилцох хүсэлт ирүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд аймгийн удирдлагуудад хүсэлт тавьж 2025 оны 05 дугаар сарын 20-ны 18:00 цагт Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд уг арга хэмжээг зохион байгууллаа.