ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумдын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ

2023-10-23

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг”-т зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн үр дүнг хэлэлцэн аймгийн ГХУСАЗСЗ-ийн гуравдугаар хуралдаанаас Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нарт дараах зөвлөмжийг хүргүүллээ.

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;

2. Хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, гишүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах

3. Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулах, холбон зуучлах, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

4. Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;

5. Кэйс бүрдүүлэлт, материал баримтжуулалтыг журмын дагуу үйлдэх, материалуудыг нийгмийн ажилтны мэдээллийн сан программд бүрэн шивж оруулах;

6. Хүүхдийн болзошгүй эрсдэлээс сэргийлсэн сургалт сурталчилгааны ажлыг сургуулийн бүх багш ажилтнууд, суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын дунд мэргэжлийн байгууллага холбоодтой хамтран тогтмол зохион байгуулах зэргийг багтаан зөвлөмжийн биелэлтийг ирэх оны 5 дугаар сарын 30-ны дотор гаргаж, ирүүлэхийг үүрэг болголоо