ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Криминологи судалгааны ажлын урьдчилсан тайланг танилцууллаа

2023-10-18

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 18.4px;">Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 3 дугаар хуралдаанд “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-аас  “Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” криминологи судалгааны ажлын тайланг танилцууллаа.

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 18.4px;">Тус байгууллагын хийсэн судалгаагаар Орхон аймагт сүүлийн 5 жилд бүртгэгдсэн гэмт хэргийн 26.9% нь хулгайлах, 26.7% нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 16.9% нь залилах, 3.5% нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг эзэлж байгаа юм.  Мөн сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэргийн 2.0-2.3%-<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 18.4px;">ийг  Орхон аймагт бүртгэгдэж буй нийт гэмт хэрэг эзэлж байгаа  нь харьцангуй тогтмол үзүүлэлт бөгөөд тусгай чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоо сайн, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлууд үр дүнтэй хэмээн судлаачдын багаас үзэж байна.

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 18.4px;">Хүн амын өсөлтийг дагаад гэмт хэргийн гаралт ихсэх зүй тогтол ажиглагддаг боловч Орхон аймгийн хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаанд гэмт хэргийн гаралт харьцангуй тогтвортой, цаашид өсөх хандлага ажиглагдахгүй байгаа нь нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл,  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлдэг байдал нь эергээр нөлөөлсөн гэж судлаачид урьдчилсан байдлаар дүгнэлээ.

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 18.4px;">Гэсэн хэдий ч аймгийн хэмжээнд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хэрэглэхтэй холбоотой болон, авто тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн гаралт их, ялангуяа өсвөр насны хүүхдүүд мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар хэрэглэх явдал улсын дунджаас маш өндөр хувьтай байгаа юм.

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 18.4px;">Судалгааны дүнг танилцуулсны дараа аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдээс судалгаанд тоо баримтыг нарийн тусгах, тодорхой төрлийн гэмт хэргийн мэдээллийг тусгайлан оруулах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийллээ. Мөн мэдээлэл хангалтгүй, хэт ерөнхий байна гэж үзэж, гэмт хэрэг үйлдэгдэж буй цаг хугацаа, байршил, шалтгаан нөхцөл зэрэг судалгааг гаргах шаардлагатай гэж үзэн судалгааны ажлыг нэг сарын хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгэж, зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг тусгах, урьдчилсан байдлаар 2-3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг даалгавруудыг гүйцэтгэгч байгууллагад өглөө.

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 18.4px;"> Уг судалгааны ажилд үндэслэн Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх юм.