Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн II хуралдаан энэ сарын 5-нд Орхон аймгийн Гаалийн газар хуралдаж,
- Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, дотоод аюулгүй байдлын газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн сүүлийн үеийн мэдээлэл,
- аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл,
- хорих ангид ял эдлэж байгаа болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа талаар мэдээлэл,
- хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид авах арга хэмжээг,
- Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааны ажил,
- Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан багуудын үйл ажиллагааг явуулах орчин нөхцөл, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын саналыг Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд танилцууллаа.
Тус хуралдаанаар аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахилга хариуцлагыг сайжруулах хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Мөн тус хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулиудтай байгуулсан хариуцлагын гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийг танилцуулж, аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд орох хүсэлтиг танилцуулж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлэцүүлэхээр оруулахыг дэмжлээ.