ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өсвөрийн сэргийлэгч 2025 тэмцээний шилдгүүд тодорлоо

2025-04-23

Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчдын дунд зохион байгуулсан нэгдүгээр шатны тэмцээний шилдгүүд тодорлоо. Тэмцээний нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын 12 сургууль оролцсон бөгөөд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн ажиллах дүрэм журам, төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж

·         Нэгдүгээр байранд  ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн “Аянга” баг

·         Хоёрдугаар байранд ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн “Шонхрууд” баг

·         Гуравдугаар байранд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Соёмбо” баг шалгарлаа.

Эхний хоёр байранд шалгарсан багууд бүсийн тэмцээнд оролцох эрхтэй болох бөгөөд бүсийн тэмцээнээс шалгарсан тохиолдолд улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Тус тэмцээний зорилго нь сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-үүд хоорондоо туршлага солилцох юм. Мөн бүсийн тэмцээнд багууд “Хүүхдийн эсрэг болон хүүхэд үйлдэж, өртөж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”  “Үе тэнгийнхний дээрэлхлээс урьдчилан сэргийлэх арга зам зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.