ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

2024-01-19

<span lang="MN" arial",sans-serif;="" color:#050505;background:white;mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 оны анхдугаар хуралдаан хуралдаж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2024 оны төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж байна.

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд 4 бүлэг 62 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэл 95 хувьтай байна.

<span lang="MN" arial",sans-serif;="" color:black;mso-color-alt:windowtext;mso-font-kerning:1.0pt;mso-ligatures:standardcontextual;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">2023 онд <span lang="MN" arial",sans-serif;color:black;mso-color-alt:windowtext;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Гэр бүлийн хүчирхийлэл”,  “Шийдвэрлэлт”,  “Та татгалз”, “Хулгай”, “Устгал 2023”,  “Нэг зам-Нэг соёл”, “Замын хөдөлгөөний цагаан толгой”, “Ногоон гэрэл-Цагаан шугам”,  “Анзаар”, “Байгалиа хамгаалъя” зэрэг нэгдсэн болон тусгай арга хэмжээг ГХУСАЗСЗ-өөс хамтран зохион байгуулж, гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Мөн үе тэнгийн дээрэлхлийн эсрэг Сурагч лиг-2023 сагсан бөмбөгийн тэмцээн,  өсвөр үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээх зорилготой “Magic box” номын сангийн төслүүдэд хамтран ажилласан аж.<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">

<span lang="MN" arial",sans-serif;="" color:black;mso-color-alt:windowtext;mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Мөн Орхон аймаг гарц дээр осол авааргүй анхны хот болох зорилт тавин хөдөлгөөний эрчим өндөртэй <span lang="MN" arial",sans-serif;="" mso-fareast-font-family:"times="" new="" roman";color:#050505;mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">12 байршилд гарц ойртож буйг жолооч нарт мэдээлэх "Дуут товруу"-г төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулсан зэргийг зөвлөлийг хуралдаанд танилцууллаа.

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Тус хуралдаанаар Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 оны төлөвлөгөөг баталсан бөгөөд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 8, хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 34 арга хэмжээ, соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн 14 ажил, Хяналт шалгалтын чиглэлээр 9 арга хэмжээг төлөвлөжээ. Төлөвлөгөөнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Цахим Залилан” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар туссан бөгөөд хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор соён гэгээрүүлэх тодорхой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөнд нэмж тусгахаар боллоо.