ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” бүсчилсэн зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдлаа

2025-05-22

Зөвлөгөөнд Монгол улсын ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, Улсын ерөнхий Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор, Дархан-Уул, Орхон, Төв, Булган, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Прокурорууд, Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцож байна.

Зөвлөгөөнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалтай тэмцэх ажил, тархац, устгалын ажлын үр дүнг чанартай явуулахад анхаарах асуудлууд, Орхон, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт устгалыг өмнөх онуудад зохион явуулсан ажлын үр дүн зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.