ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны нэгдсэн өдөрлөг болно

2025-09-04

Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсэж, хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А.Амарын талбайд “Нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагад оролцож, иргэдэд мэдээлэл хүргэнэ. Иргэд өдөрлөгийн үеэр Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж бй ажил, арга хэмжээтэй танилцаж, санал өгөх, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм.