Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн туршлага судлах, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч-2025” Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн /2025.05.26/ амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн 6 сургуулийн хүүхэд, багш, нийгмийн ажилтан, цагдаагийн албан хаагч нар оролцож оюун ухаан, мэдлэг, авьяас, ур чадвараараа өрсөлдсөн юм.
Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Авьяас сургуулийн “Z-Code” өсвөрийн сэргийлэгч бүлгэм
Дэд байр: Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Титэм сургуулийн “Цагаан шонхор” өсвөрийн сэргийлэгч бүлгэм
Гутгаар байр: Орхон аймгийн ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн “Аянга” өсвөрийн сэргийлэгч бүлгэм
Тэргүүн байранд шалгарсан багт “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2025” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Мөн “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2025” хойд бүсийн тэмцээнд хүүхдүүдээ амжилттай бэлтгэж оролцсон, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг багш, нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.