ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн өдөрлөг боллоо

2025-09-12

Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажлыг удирдах чиг үүрэг бүхий Зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс А.Амарын талбайд "Нэгдсэн өдөрлөг" арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгт Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэлээ

Өдөрлөгийн үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдад төрийн дээд одон медаль гардуулсан юм. Мөн Орхон аймгийн Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги хамтарсан Дайчлан баривчлах ажиллагааны үзүүлбэр, Онцгой байдлын газраас аврах ажиллагааны үзүүлбэр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тусгай ажиллагааны үзүүлэх сургалтыг тус тус иргэдэд үзүүлж сонирхууллаа.