ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг зохион байгуулж байна

2023-05-19

Монгол улсад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо, НҮБ-ын Хүн амын сангийн Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслөөс хамтран Орхон, Булган, Хөвсгөл аймгийн өмгөөлөгчдийг хамруулан “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг зохион байгууллаа.   <span lang="MN" arial",sans-serif;mso-ansi-language:="" mn"="">

Орхон аймагт Гэр бүлийн хүчирхийллийн 18 гэмт хэрэг 2020 онд бүртгэгдэж байсан бол 2022 онд 36 болж өссөн. Мөн  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийн хэрэг 2022 онд 213 бүртгэгдсэн нь 2021 оноос 46-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм.<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="">

Гэр бүлийн хүчирхийлэл нь хохирогчид айдас түгшүүр, сэтгэлийн шаналал, өөртөө итгэх итгэлээ алдах зэрэг олон сөрөг үр дагаврыг авчрахын зэрэгцээ хохирогчийн эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг боогдуулж байгаа хэлбэр юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд хохирогчид үйлчилгээ үзүүлэхийн тулд хүний эрх, жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар суурь ойлголтыг мэддэг байх зүй ёсны шаардлага тулгарч байгаа билээ. Тиймээс орон  нутгийн өмгөөлөгчдийг гэр бүлийн хүчирхийллийн хэргийн “Хохирогч төвтэй хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны талаарх мэргэжил, арга зүйн зөвлөгөө олгох  сургалтанд хамруулж, харилцан ярилцаж, туршлага солилцож байгаа бөгөөл орон даяар бүсчилж уг сургалтыг зохион байгуулж байна