ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын криминологи судалгааны тайланг танилцууллаа

2023-11-27

Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн захиалгаар “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ “Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” криминологи судалгааны ажлын тайланг  хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэж, өнөөдөр судалгааны тайланг хүлээлгэн өглөө.

Тус байгууллага сүүлийн таван жилд Орхон аймагт үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, цаашид гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхой болгох зорилгоор хийсэн юм.

Судалгаагаар

·                Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх урт, дунд хугацааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа гэмт хэргийн болон аюулгүй байдлын индекс, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн эрсдэлийг 100,000 эсхүл 10,000 хүн ам тутамд ногдох хувь хэмжээгээр тооцож, жил бүр үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж хэвших,

·                Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлж, олон нийтийг хамарсан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах,

·                Залилах гэмт хэргийн гаралтын саармагжуулах, энэ чиглэлээр иргэдэд мэдлэг олгох замаар гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны ур чадварыг сайжруулахад анхаарах,

·                Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг саармагжуулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах,

·                Хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, хуулийн этгээдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг  Орхон аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж буй 10 төрлийн гэмт хэргийг гаралтыг бууруулах, гарахаас урьдчилан сэргийлэх санал шүүмжлэлийг судалгаанд үндэслэн гаргаж хүлээлгэн өглөө.

Уг судалгааны ажилд үндэслэн Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх юм.