Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСАЗ/ хуралдаж, гишүүн байгууллагуудын 2022 оны тайланг хэлэлцэж, 2023 оны төлөвлөгөөг баталлаа. Тус зөвлөл 2023 онд Орхон аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ухамсар, соёлыг төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг тогтоон арилгах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг сонсох, холбогдох байгууллагуудад зөвлөмж, үүрэг даалгавар өгөх, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хамтарсан багуудын дунд “Манлайлагч хамтарсан баг” арга хэмжээг зохион байгуулах, СӨБ-ын байгууллагын дунд “Далд хүчирхийллийг ил болгоё” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах, иргэдийг залилан мэхлэх, сүлжээний луйвар, цахим залилангийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, нийтлэл бэлтгэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах, олон нийтийн цагдааг багуудад тогтмол ажиллуулах, түүнд хяналт тавих зэрэг 60 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.