ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сүм, хийдийн хугацааг сунгалаа

2025-12-03

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн “Бал Сажа Лэгшад Норовлин” хийд, “Жалданжанчүвлин” хийд, “Төгсбуянт” хийд, “Очир сүм” хийд, “Хутагт ламын Ганданшаддүвлин” хийд, “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Эрдэнэт цуглаан”, “Дэнж хайрын илгээлт” сүм, “Библи судлаач” шашны байгууллага, “Эрдэнэт Дэлхийн гэрэл сүм”, “Эрдэнэт бурхны” сүм, “Монголын илгээлтийн төв”, “Амьд үг-Эрдэнэт” сүм, “Есүсийн чуулган” сүм, “7 дахь өдрийн адвентист” сүм, “Христийн Дааман хаалга” сүм, “Алдарт Христийн Эрдэнэт чуулган”, “Каусар Эрдэнэт Мешит” шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус хоёр жилийн хугацаагаар сунгалаа.

Төлөөлөгчдөөс хэлэлцэж буй асуудалтай холбоотой зарим саналуудыг тусгаж, тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч, сүм хийдүүдийн хугацааг сунгалаа. Тодруулбал, Монгол улсын үндсэн хуульд шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх бөгөөд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан сүм хийд нь Монгол улсын хууль, холбогдох журам, дүрмийг даган мөрдөж үйл ажиллагаа яюуулах, уламжлалт зан заншилд хүндэтгэлтэй хандах, олон нийтэд дарамттай байдлаар үйл ажиллагаагаа сурталчлахгүй байх, бага насны хүүхдийн сурч, боловсрох эрхэд халдахгүй байх,  нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт хотын 50 жилийн ойн бүтээн байгуулалтад оролцох зэрэг олон саналыг илэрхийллээ