Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталж нэгдэн орсноос хойш 19 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын байгууллагаас авлигын хор уршгийг олон нийтэд таниулах, иргэд, төрийн албан хаагчдын авлигын эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, шударга ёс, ил тод байдлыг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд постерын уралдааныг зохион байгуулсан.
Энэхүү уралдаанд шалгарсан “Сэтгэлийн эгшиглэн” НҮТББ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан А.Хишигбаяр бүтээлийг хүргэж байна.
Постер дээрх дүрүүд хиймэл оюун ухаан ашиглан бүтээгдсэн бодит хүмүүс биш болно.
