ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хороодын нэгдсэн хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

2025-12-22

Орхон аймгийн ИТХ-ын Хөгжлийн хороодын нэгдсэн хуралдаан өнөөдөр А.Амарын танхимд хуралдаж, Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хороод тус бүр хариуцсан чиглэлтэй холбоотой санал дүгнэлтээ Лхагва гарагт хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаанд танилцуулна.

Төлөөлөгчдөөс бага дунд орлоготой дундаж давхаргыг дэмжих ажил, арга хэмжээг тусгах, арга хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлтээ хэмжигдэхүйцээр оновчтой тодорхойлох, Орхон аймгийн хэмжээнд ундны усны нөөцийн судалгаа  хийх, Ус сувгийн удирдах газар байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа талаар саналаа илэрхийллээ. Мөн асрахуйн эдийн засагтай холбоотой суурь судалгаа хийж, тус эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг тодорхой болгох, худалдан авах ажиллагаатай холбоотой ажил арга хэмжээг тусгахдаа мэргэжлийн байгууллагуудаас санал авах, боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа хүрэх түвшнийг өндрөөр тооцож, хэрэгжүүлэх, байгаль орчны чиглэлээр хуулиар зохицуулсан зардлуудыг байгаль орчны чиглэлээрх ажлуудад зарцуулах зэрэг олон саналыг дунд хугацааны бодлогын баримт бичиг тусгах шаардлагатайг  хэлж байна.

Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д нийцүүлэн “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн найман бүлгийн хүрээнд ажлын хэсгээс боловсруулжээ. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусаагүй цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, аймгийн сургууль, цэцэрлэгийн ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг зорилтуудыг нэмж тусгасан гэдгийг ажлын хэсгээс Төлөөлөгчдөд танилцуулж байна.