Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооноос орон нутгийн өмчит байгууллагууд буюу Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Гэр бүлийн ордон, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Нийтлэг үйлчилгээний алба, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, Хот тохижуулах газар, Их шүтээн цогцолбор, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Танилцах ажлыг дараах чиглэлээр хийнэ. Үүнд:
1. Хурлын байгууллагаас батлагдан гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангаж байгаа эсэх;
2. Байгууллагын үйл ажиллагаа;
3. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа;
4. Мэдээллийн ил тод байдлыг хангаж байгаа эсэхтэй танилцах юм.
