ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БНСУ-ын Сүнчон хотын Хурлын дарга КАН ХЁН ГҮ тэргүүтэй төлөөлөгчид Орхон аймагт ажиллаа

2025-08-13

БНСУ-ын Сүнчон хотын Төлөөлөгчдийг Орон нутгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын хөгжлийн хороодын дарга нар хүлээн авч уулзлаа.
Мөн Орхон аймаг, БНСУ-ын Сүнчон их сургуультай өнгөрсөн 2024 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд орон нутагт дутагдалтай мэргэжлүүдээр боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэх зорилготой ажиллаж байгааг онцоллоо. Энэ жил 30 оюутныг тэтгэлэгтэйгээр суралцуулахаар шалгаруулалт хийсэн бөгөөд эхний ээлжинд 14 хүүхэд шалгарч ирэх есдүгээр сард БНСУ-ын Сүнчон хотыг зорино. Эдгээр сурагчдын төлөөлөл өнөөдрийн албан ёсны уулзалтад оролцож сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Уулзалтын дараа БНСУ-ын Сүнчон хотын төлөөлөгчид “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын цахим Музей “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай "Эрдэнэт Хивс"-н дэлгүүртэй танилцлаа.
Мөн Эрдэнэт хотын дахин төлөвлөлтийн хүрээнд Уурхайчин багийн нутаг дэвсгэр Тамир зочид буудлын урд талд 1.3 га газарт Ekhannam төсөл хэрэгжих байгаа билээ. Нийт 3 блок 16 давхар 168 айлын орон сууцны барилга баригдах бөгөөд 2 давхар авто машины зогсоолтой, худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай заал танхимтай, орчин үеийн архитекторын шийдэл бүхий орон сууц бариадах юм. БНСУ-ын Сүнчон хотын төлөөлөгчид Ekhannam орон сууцны барилга явцтай танилцлаа.