Аймгийн ИТХ-ын Ээлжит бус 9 дүгээр хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын хороод хамтран хуралдаж Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн, Хурлын хуралдаанд санал дүгнэлт боловсруулан ажиллалаа. Хороодын хамтарсан хуралдаанд Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Д.Гантөмөр, гишүүд А.Бямбасүрэн, Х.Эрдэнэбулган, Э.Ариун-Эрдэнэ, С.Эрхэмбаяр, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга О.Мөнх-Од, гишүүд Ц.Мөнхмандах, З.Хатанбаатар, Д.Эрдэнэтуяа, С.Эрхэмбаяр нар оролцов.
Тус бодлогын баримт бичгийг сайжруулан боловсруулж, дараагийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байна гэсэн санал дүгнэлтийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 77,8 хувийн саналаар дэмжсэн юм.
