ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажлын хэсгийн хурал боллоо

2025-12-22

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийн гишүүд хамтын ажиллагааны гэрээ болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл авч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ганболд ахалж, гишүүдэд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Юмэнхүү, Ч.Болор-Эрдэнэ, Г.Сайн-Итгэл, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Бодлого төлөвлөлт, хууль, эрх зүйн хэлтсийн даргаар Б.Тунгалаг нар ажиллах бөгөөд ирэх оны нэгдүгээр сард багтаан саналаа танилцуулж, аймгийн Засаг даргад хүргүүлэх юм.