ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

2025-12-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цахим бодлогын хөгжлийн хороо, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар хамтран Эрдэнэт хот, Анхдагч илгээлтийн эздийн өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд илтгэх ур чадварыг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, зорилгоор "БИДНИЙ ХҮСЭЛ” илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.

 

Илтгэлийн тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн 35 сурагч оролцож илтгэлээ танилцууллаа. Илтгэгч хүүхдүүдээс шүүгчид тусгай байр 2 сурагч, гуравдугаар байр, хоёрдугаар байр, тэргүүн байр тус тус нэгийг шалгаруулсан юм.

 

Мөн илтгэл тавьсан хүүхдүүдийн видео бичлэгийг Орхон аймгийн ИТХ-ын фэйсбүүк хуудас дээр байршуулж хамгийн их хандалт авсан нэг илтгэлийг шалгаруулж урамшуулах юм.

 

Илтгэлийн тэмцээнд шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн шагналыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.Амарын талбайд гардуулна.