ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хурлын хуралдааны мэдээлэл


нийт 22

Хурлын зөвлөл, Хороодын дарга, гишүүдийг шинэчиллээ

2024-11-14 7
Орхон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхны Хурлын Зөвлөлийн гишүүдээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдалай, С.Юмэнхүү, А.Бумансор, Э.Ариун-Эрдэнэ, Ч.Болор-Эрдэнэ, Ц.Оргилболд нар ажиллана. Аймгийн ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй юм.

Ээлжит бус I хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцлээ

2024-11-14 22
Орхон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн ээлжит бус I хуралдаан 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, 7 асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ

2024-10-22 112
Аймгийн ИТХ-ын сонгуулийн ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар 18-ны өдөр эхэлж ажлын ажлын хоёр өдөх хуралдаж өндөрлөлөө. Анхдугаар хуралдааны эхэнд Аймгийн сонгуулийн хорооны мэдээллийг сонсож, Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд сонгогчдоос хамгийн олон санал авсан 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрлөө.

Иргэний зөвлөлийн гишүүдийг томиллоо

2024-08-30 132
Аймгийн ИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдаанаар Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, Л.Чимэдмаа, Г.Ганхаш, С.Амаржаргал нарыг гурван жилийн хугацаатайгаар иргэний зөвлөлийн гишүүдээр томиллоо.

Баяр наадам, зохион байгуулах хороо, зардлын задаргааг баталлаа

2024-06-07 199
Орхон аймгийн баяр наадмыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн нэрэмжит болгон хурдан морины Хангайн бүсийн уралдаантай хамтатган наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын Ээлжит бус 16 дугаар хуралдаанаар Орхон аймгийн баяр наадмын хороог байгуулж, зардлын задаргааг баталлаа.

Хүн амын хаврын хэрэгцээнд зориулан 200 тонн махны нөөц бүрдүүлнэ

2024-05-01 258
Аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар аймгийн хөдөө, аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталлаа.

Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталлаа

2024-04-30 216
Эрдэнэт хотын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл, Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар баталлаа.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа

2024-03-06 220
Аймгийн ИТХ-ын ээлжит 18-р хуралдаанаар аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. Зөвлөлийн гишүүдэд намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн Эрдэнэчимэгийн Батжаргал, Бямбадашийн Зоригтбаяр, Хишигбаярын Оюун-Эрдэнэ, Пэрэнлэйн Ганзориг, Даваасүрэнгийн Ганболд, Ганболдын Ганзориг нарыг сонголоо. Мөн тус хурлаар аймгийн ИТХ-ын хорооны гишүүдийг шинэчлэн баталсан юм.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг 97 хувиар дүгнэлээ

2024-03-01 268
Аймгийн ИТХ-ын ээлжит 18-р хуралдаанаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хэлэлцэж, биелэлтийг 97 хувиар дүгнэлээ.

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН ДҮРЭМ, БҮТЭЦ, ОРОН ТООГ ШИНЭЧИЛЛЭЭ

2024-02-29 271
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар орон нутгийн өмчит зарим байгууллагуудын дүрэм, бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт орууллаа.

ЭЭЛЖИТ БУС 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-12-21 298
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан энэ сарын 20-ны өдөр хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн баталлаа. Төлөөлөгчдийн ирц 73.5 хувьтай байв.

ОРХОН АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

2023-12-04 467
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, Газрын харилцааны талаар 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах, аймгийн 2023 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, аймгийн 2024 оны төсөв батлах, орлогод нийцсэн орон сууцны журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Ээлжит бус XIII хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ

2023-11-09 316
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр /2023.11.08/ хуралдаж таван асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Орхон аймагт 2024 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 20, 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг ойн цэвэрлэгээний ажлаар хэрэглээний хуурай шинэс мод 100 шоо метр, түлээний шинэс мод 800 шоо метр байхаар баталлаа. Мөн өөрийн эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргасан 449 иргэнд 32,42 га газрыг өмчлүүлэх байршил хэмжээг баталсан юм.

Эко хорооллын дулааны шугамыг шинэчилнэ

2023-10-03 444
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж аймгийн 2023 оны төсөвт зохицуулалт хийлээ. 2023 оны 7 дугаар сард баталсан аймгийн 2023 төсвийн тодотголд Эко хорооллын дулаан хангамжийн шугам сүлжээг хэсэгчлэн солих ажил, 20-р сургуулийн гадна суурилуулсан дулааны узельд барилга барих ажил туссан. Тухайн хоёр ажилд тендер зарласан боловч шаардлага хангасан оролцогч байгаагүйгээс дахин тендер зарлах болжээ. Эдгээр ажлууд нь 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд яаралтай шийдвэрлэх шаардлагатай тул ийнхүү хурлын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2023-09-15 503
Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар Эрдэнэт хотын болон Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэж, төлөвлөгөөнд туссан ажлыг эрчимжүүлэх, ажил эрчимжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг аймгийн Засаг дарга С.Батжаргалд даалгалаа.

Аймгийн 2023 оны төсвийн тодотголыг баталлаа

2023-07-08 343
Аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр хуралдаж, Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн 2022 оны жилийн эцсийн дүнг таван зуун дөчин найман тэрбум нэг зуун тавин хоёр сая төгрөгөөр баталлаа.

2022 оны төсвийн орлого 109,9% буюу давж биелжээ

2023-06-12 438
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар аймгийн 2022 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 176,7 тэрбум, зарлагын гүйцэтгэлийг 168,1 тэрбум төсвийн хэмнэлтийг 11,2 тэрбум төгрөг, давсан орлогыг 16 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

Баяр наадмын хорооны даргаар Ш.Ганболд ажиллана

2023-06-12 455
Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус X хуралдаанаар аймгийн баяр наадмын хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, нарийн бичгийн даргаар аймгийн цэргийн штабын дарга Б.Оюунтүлхүүр болон 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар баяр наадмын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 200 сая, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах төлөвлөгөөний зардлаас 219 сая төгрөгийг зарцуулахаар зардлын задаргааг баталсан юм.

Иргэний зөвлөлийн гишүүдийг томилж, ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

2023-05-16 368
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох тухай, Бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталлаа

2023-04-27 536
Орхон аймгийн Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг мал аж ахуйн өвөлжилт, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, газар тариалангийн бэлтгэл хангах, хүнсний чиглэлээр гэсэн 4 бүлэгт 32 арга хэмжээг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар баталлаа.