ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хурлын хуралдааны мэдээлэл


нийт 26

2022 оны төсвийн орлого 109,9% буюу давж биелжээ

2023-06-12 557
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар аймгийн 2022 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 176,7 тэрбум, зарлагын гүйцэтгэлийг 168,1 тэрбум төсвийн хэмнэлтийг 11,2 тэрбум төгрөг, давсан орлогыг 16 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

Баяр наадмын хорооны даргаар Ш.Ганболд ажиллана

2023-06-12 606
Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус X хуралдаанаар аймгийн баяр наадмын хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, нарийн бичгийн даргаар аймгийн цэргийн штабын дарга Б.Оюунтүлхүүр болон 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар баяр наадмын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 200 сая, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах төлөвлөгөөний зардлаас 219 сая төгрөгийг зарцуулахаар зардлын задаргааг баталсан юм.

Иргэний зөвлөлийн гишүүдийг томилж, ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

2023-05-16 459
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох тухай, Бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталлаа

2023-04-27 637
Орхон аймгийн Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг мал аж ахуйн өвөлжилт, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, газар тариалангийн бэлтгэл хангах, хүнсний чиглэлээр гэсэн 4 бүлэгт 32 арга хэмжээг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар баталлаа.

Эрдэнэт хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталлаа

2023-04-27 506
Аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Эрдэнэт хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 49 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 15 ажлыг гадаадын зээл, улс, орон нутгийн төсвийн 95,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 20 нэр төрлийн ажлыг тухайн хангагч байгууллагын 47,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөж төлөвлөгөөг баталлаа.

Эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг биелэлтийг хэлэлцлээ

2023-04-25 505
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийн биелэлтийг хэлэлцлээ. Тус хөтөлбөрийг 2021 оны 12 дугаарын сард аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан бөгөөд эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн манлайллыг нэмэгдүүлж, жендерийн хэвшмэл ойлголтын талаарх мэдлэг олгох, эрүүл амьдралын дадал бий болгож, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.