ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэний зөвлөлийн гишүүдийг томиллоо

2024-08-30

Аймгийн ИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдаанаар Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, Л.Чимэдмаа, Г.Ганхаш, С.Амаржаргал нарыг гурван жилийн хугацаатайгаар иргэний зөвлөлийн гишүүдээр томиллоо.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүн Ч.Дагвадорж зуурдаар таалал төгсөж,  Т.Батзоригт, Н.Ганболд нарын томилогдсон хугацаа 2024 оны долоодугаар дугаар сараар дуусгавар болсон тул аймгийн ИТХ-ын даргын захирамжаар иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг хэсгийг байгуулсан.

 Ажлын хэсгээс Баян-Өндөр, Жаргалант сумдын багуудын ажлын алба болон аймгийн ИТХ-ын цахим сайтаар зохих шаардлагыг хангасан 9 иргэний мэдээллийг байрлуулан  2024 оны зургаадугаар сарын 26-аас долоодугаар сарын 26-ны өдөр хүртэл нээлтэй санал асуулга явуулсан байна. Санал асуулгын дүнгээр хамгийн өндөр санал авсан Л.Чимэдмаа, Г.Ганхаш, С.Амаржаргал нарыг гурван жилийн хугацаатайгаар ийнхүү иргэний зөвлөлийн гишүүдээр томиллоо.

Мөн тус хурлаар төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэн ажилладаг үндэсний хүмүүнлэгийн байгууллагын салбар Орхон аймгийн Улаан загалмайн хороонд үйл ажиллагаа явуулж буй байрыг тус хорооны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус байрыг зориулалт бусаар ашиглах, бусдад худалдан борлуулах, шилжүүлэх зэргийг хориглож, улаан загалмайн хорооны өмчлөлд шилжүүллээ.