ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн 2026 оны төсвийг баталлаа

2025-12-04

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар аймгийн  2026 оны төсвийг баталлаа. Орхон аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 92,6 тэрбум. 2026 оны төсөвт тусгасан онцлох ажлуудаас дурдвал, боловсролын салбарт

·         Орхон аймагт 2020 оноос улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэн царцсан 3 сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад шаардагдах 5.2 тэрбум төгрөг,

·         шинээр 3 сургуулийн спорт заалыг барьж эхлүүлэх 5.4 тэрбум төгрөг,

·          2 цэцэрлэгийн гадна фасад дулаалах 1.8 тэрбум төгрөг,

·         2 сургуулийн гал тогооны өргөтгөл, тоног төхөөрөмж худалдан авахад 1.4 тэрбум төгрөг,

·         сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, гадна замын талбайн тохижилтод зориулан 2.8 тэрбум төгрөг,

·   /Сургуулийн сурагчдын аюулгүй байдал/ Сурагчдын автобусанд 2.8 тэрбум төгрөг нийт 19.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусган баталлаа.

 

Хотын төвийн босоо тэнхлэгийн 13.8 км авто замын хучилт сайжруулахад 39.7 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Мөн гэр хорооллын 13 багт 70.4 км гудамж хоорондын зам, хотын төвийн өнгө үзэмж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор 6 байршилд 256 ширхэг гэрлийг 4.8 тэрбум төгрөгөөр шинэчилнэ.

Эрүүл мэндийн салбарын ажлын байрны орчныг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдан авахад 6.2 тэрбум төгрөг зарцуулна.

            Хотын инженерийн шугам сүлжээний 64 хувь нь эдэлгээний хугацаа дууссан бөгөөд жилд дунджаар 1,4 километр шугам ашиглалтаас хасагдах хэмжээнд хүрсэн тул 2025 оны орон нутгийн төсвийн 29,6 тэрбум хөрөнгө оруулалтаар шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ жил үргэлжлүүлэн  Говил, Баянбулаг багт  ус дулаан дамжуулах төвийг барихаар 4.6 тэрбум төгрөгийг баталлаа.

Улсын  төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад үндсэн цалингийн 40, төрийн  үйлчилгээний болон улс төрийн албан хаагчдад үндсэн цалингийн 20 хувиар, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсдад сар бүр хоёр зуун мянган төгрөгөөр тус тус тооцон  нийт 12,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталж байна.   

Гэр хорооллын цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх, хэт ачааллыг бууруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 35/10кВ-ын Чингэл дэд станцын хуваарилах байгууламжийг барихад 2,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус баталлаа.