ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баяр наадмын хорооны даргаар Ш.Ганболд ажиллана

2023-06-12

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус X хуралдаанаар аймгийн баяр наадмын хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, нарийн бичгийн даргаар аймгийн цэргийн штабын дарга Б.Оюунтүлхүүр болон 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар баяр наадмын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 200 сая,  Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах төлөвлөгөөний зардлаас 219 сая төгрөгийг зарцуулахаар зардлын задаргааг  баталсан юм.  

Зардлыг задалбал үндэсний бөхийн барилдаан 22.1 сая, хурдан морины уралдаанд 65 сая, үндэсний сур, шагайн харваанд 14 сая, баяр наадмын талбайн тохижилтын зардалд 27.2 сая, хэв журам хамгаалах зардалд 21.4 сая төгрөг зарцуулах бол үлдсэн санхүүжилт наадмын нээлт, соёл урлаг, спортын арга хэмжээ, наадмын төв комисс, хэвлэл мэдээллийн зардалд зарцуулагдах юм.

Баяр наадмын өдрүүдээр наадмын талбайд автомашины зогсоолыг хангалттай хэмжээнд бэлтгэж, үнэ төлбөргүйгээр иргэдийн зогсоолыг шийдэхээр төлөвлөж байгаа аж.