ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАУЗБСК


нийт 17

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 31 дэх жилдээ тэмдэглэлээ

2026-09-10 80
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнөөдөр Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Орхон аймагт бүртгэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өглөө. Мөн тэдний санал хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг Орхон аймагт ажиллуулах, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарлаа хандуулах шаардлага бийг онцолж байлаа. Орхон аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл 95 хүн бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдөр тэдний төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2025-09-10 192
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн өдөр

2025-09-04 204
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос дараах ажил, арга хэмжээг зохион байгуулна.

Салбар комиссын 2025 оны төлөвлөгөөг баталлаа

2025-01-30 362
Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын анхдугаар хуралдаанаар 2025 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах салбар комиссын төлөвлөгөөг баталлаа

2024-01-09 488
Орхон аймгийн ЦАУЗБСК-ын 2024 оны анхдугаар хуралдаан 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж 2024 онд 3 зорилт 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг баталлаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд оруулах санал

2023-06-06 573
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд оруулах санал

Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах санал авна

2023-06-05 553
Орхон аймгийн ЦАУЗБСК-ын II хуралдаан өнөөдөр хуралдаж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан “Ногоон төгөл”-ийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж зураг, төсөв хийлгэн ирэх 9 дүгээр сард хаягжилт, тохижилт, хашаалах ажлыг дуусгах чиглэл өглөө.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2022-09-10 951
Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Орхон аймгийн ЦАУЗБК-оос зохион байгуулдаг билээ.

Хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан “Ногоон төгөл” байгууллаа

2022-05-30 1169
Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан наадмын талбайн баруун урд “Ногоон төгөл” бий болгож, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл 108 мод тарьлаа.

Аймгийн ЦАУЗБСК-ийн мэдээлийн санд байгаа 90 орчим иргэн байна

2021-09-10 1310
Энэ жилийн хувьд Ковидын нөхцөл байдлаас хамаарч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлд нөхөн олговорыг энэ жил дансаар шилжүүлээд байна. Сүм, хийдүүдэд Ковидын нөхцөл байдлыг харгалзан олон нийтийг хамруулахгүйгээр буяны ном хуруулах, Аймгийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслүүдийн гэрлийг асаалгаж хүндэтгэл үзүүлэх, ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ийн оюутан залуучуудад “Улс төрийн хэлмэгдүүлэлт, шалтгаан, үр дагавар, сургамж” сэдвээр мэдээлэл хийж, цахим хичээл орлоо.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

2017-07-03 1381
khural.mn

Танилцуулга

2016-12-23 737
Цагаатгалын алба