ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 31 дэх жилдээ тэмдэглэлээ

2026-09-10

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнөөдөр Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Орхон аймагт бүртгэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өглөө. Мөн тэдний санал хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг Орхон аймагт ажиллуулах, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарлаа хандуулах шаардлага бийг онцолж байлаа. Орхон аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл 95 хүн бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдөр тэдний төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. 

Мөн Мэргэн сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Хутаг ламын Ганданшаддүвлин хийд болон бусад хийдэд  улс орныхоо тусгаар тогтнол, үр хойчийн сайн сайхны төлөө халуун амиа зориулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн буяны ЕРӨӨЛ хурж, мандал өргөлөө. Энэ өдөр мөн Орхон аймгийн музейд байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын буланг үнэ төлбөргүй иргэд, олон нийтэд үзүүлж, ЕБС-ын ахлах ангийн сурагчдад Монгол улс дахь их хэлмэгдүүлэлт (1922-1939) сэдвээр танин мэдэхүй, түүхийн мэдээлэл хүргэлээ.