ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт 80 гаруй хувьтай байна

2026-11-23

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 14/02 дугаар тогтоолоор “Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг 2024–2027 онд хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2026 онд таван зорилт, чиглэлийн дагуу нийт 60 ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд биелэлт 11 сарын эхний хагасын байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж  байна.

Тайлант хугацаанд хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, салбар байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан ажиллалаа.

Энэ хүрээнд “Сар шинэ–2026” тусгай арга хэмжээ, “Хүчирхийлэлгүй, аюулгүй орчин – Хамтарсан баг”, “Донтолтоос сэргийлье” аян, “Орон нутгийн зам – Хөдөлгөөний соёл”, “Хариуцлагатай жолооч” зэрэг нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн иргэд, оюутан, сурагч, төрийн албан хаагчдад сургалт, мэдээлэл хүргэж, 958 хүнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулан, 1000 гаруй сэрэмжлүүлэх хуудас, 500 гаруй зөвлөмжийг түгээжээ.

Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн аюулгүй орчныг бүрдүүлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, донтолтоос урьдчилан сэргийлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, уралдаан, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж байна.

Цаашид гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 30
30 / 100%