Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр танхимаар хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдааныг зарлан хуралдуулах хурлын даргын захирамжийг Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Ээлжит IX хуралдаан 2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр хуралдуулахаар тов тогтлоо.
Ээлжит IX хуралдаанаар
- Аймгийн 2027 оны төсөв батлах тухай;
- Аймгийн газрын харилцааны талаар 2026 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл, байршил, хэмжээг батлах тухай;
- Орон нутгийн өмчийг бусдын өмчлөлд шилжүүлэх тухай;
- 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай” 03/34 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай;
- Сүм, хийдийн хугацаа сонгох тухай;
Аймгийн ИТХ-ын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны тайлангийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, Хуралдааны бэлтгэлийг холбогдох хууль, журмын дагуу хангаж, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн гишүүдэд даалгалаа.
