ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Иргэдийн оролцоо – төлөөлөгчийн манлайлал – төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөг өндөрлөлөө

2026-11-20

Орхон аймгийн ИТХ-ын санаачилгаар Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ болон төрийн 34 байгууллагатай хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо – Төлөөлөгчийн манлайлал – Төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөг зургаан өдрийн турш болж өндөрлөлөө. Өдөрлөгийн хүрээнд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонсон, 2026 онд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнг танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Мөн төрийн 34 байгууллагын албан хаагчид иргэдэд анхан шатны зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг нэг дороос хүргэж, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Түүнчлэн иргэдийн санал хүсэлтэд үндэслэн орон нутгийн бүтээн байгуулалт, зам, гэрэлтүүлэг, нийгмийн дэд бүтэц, хүүхдийн тоглох орчныг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.