ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг урьдчилан бэлтгэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдлаа

2026-10-29

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг урьдчилан бэлтгэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдлаа. 

Хуралдаанаар "Төлөвлөгөө батлах тухай" буюу аймгийн ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2026 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна.

Тайлан болон төлөвлөгөөний төслийг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж танилцууллаа. Түүний мэдээлснээр, 2026 онд аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд төлөвлөгөөний биелэлт 95 хувьтай үнэлэгджээ.

Ирэх оны ажлын үндэс болох 2027 оны төлөвлөгөөний төслийг нийт 4 хэсэг, 20 заалттайгаар боловсруулсан бөгөөд хуралдааны үеэр хорооны гишүүд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд болон ойн нөхөрлөлүүдийн техник, багаж хэрэгслийн хангамжийг сайжруулах, ой хээрийн түймрээс сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай зардлыг Байгаль хамгаалах сангийн хөрөнгөд тусгаж шийдвэрлэх хэрэгцээтэй байгааг тэмдэглэлээ.

Тус хуралдаанд Хорооны дарга О.Мөнх-Од, гишүүд Д.Мөнхбат, Ц.Мөнхмандах, Д.Эрдэнэтуяа болон аймгийн Байгаль орчны газрын албан хаагчид оролцож, санал бодлоо солилцсон байна.

Хорооны хуралдаанаар дэмжигдсэн ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх 2027 оны төлөвлөгөөний төслийг маргааш буюу 10 дугаар сарын 30-ны өдөр болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх юм.