Тус хурлаар Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай, “Гэр бүлийн ордон” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай, Орон нутгийн өмчит зарим хуулийн этгээд болон орон нутгийн өмчийн зарим хөрөнгийн ашиглалтыг иргэн, аж ахуй нэгжид менежментийн гэрээгээр ашиглуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Д.Мөнхболд, гишүүд Д.Соёлчхүү, Б.Баасансүрэн, З.Хатанбаатар, С.Бямба-Оргил болон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Эрдэнэбулган, болон холбогдох хэлтэс агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариуллаа.
