ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдлаа

2026-10-15

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт Нутгийн удирдлагын ордны Ажлын кабинетад болов.

Хуралдаанд хорооны дарга Б.Мөнхбаяр, гишүүдэд Г.Алтангэрэл, П.Лхагвасүрэн Б.Оюун-Эрдэнэ, цахимаар Б.Мөнхдалай, С.Ганцогт нар оролцлоо.

Тус хурлаар аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн үйл ажиллагааны танилцуулга, сонсож сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус хэлтсийн дарга Ж.Бат-Өлзий, аймгийн Эдийн засгийн хөгжлийн үндсэн үзүүлэлтийн талаарх мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Золжаргал нар танилцууллаа.