Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цахим бодлогын хөгжлийн хороо 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж,
1.Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай;
2.Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2027 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай асуудлуудыг хэлэлцэж, Ээлжит 8 дугаар хурлын хуралдааны бэлтгэл ханган ажиллалаа.
Мөн тус хорооны 2026 онд хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компани, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын цахим үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцахаар хэлэлцлээ.
