ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жаргалант сум “Ногоон хөгжил- тогтвортой хөгжлийн үндэс” сарын аянд нэгдлээ

2017-04-13

    Аймгийн ИТХ-ын Байгал орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооноос зохион байгуулан ажиллаж буй  “Ногоон хөгжил- тогтвортой хөгжлийн үндэс” 4-р сарын аяны хүрээнд аймгийн ИТХ, Насан туршийн боловсрол төвтэй хамтран “Ногоон хөгжил- тогтвортой хөгжил”, “Гэр бүлийн боловсрол” сэдэвт сургалтыг Жаргалант суманд хийлээ. Сургалтанд Жаргалант сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид нийт 30 гаруй хүн хамрагдсан байна. Хичээлийг Насан туршийн боловсрол төвийн захирал, Үндэсний сургагч багш .Мөнхтуяа, мөн тус төвийн таван сургагч багш нар хөтлөн явууллаа.