ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2017-03-31

МАЛЧИД АРД ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

     2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт нутгаар дулаарч уулархаг газар гуу, жалга, гол, мөрөн, нуурын цас, мөс эрчимтэй хайлах, мөсний нягт багасч цөнгийн хахаа үүссэнээс шалтгаалан гол, мөрөн, нуур, хуурай сайраар шар усны үер буух эрсдэлтэй байна.
    Иймд голын сав дагуу болон хуурай сайр, гуу жалгын аманд буусан айл өрхүүд аюулгүй байдлаа хангаж өндөрлөг газар буух, далан суваг шуудуу татах, бага насны хүүхдэд байнгын хараа хяналт тавих зэргээр шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
    Мөн орон нутгийн зам даваанд шавар, намаг үүсэж зорчиход хүндрэлтэй байгаа тул явах хүмүүс зам маршрутаа сайтар судлаж хувийн болон машин техникийнхээ бэлтгэл бэлэн байдлаа хангах, хол замд бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2017.03.30