ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Ээлжит VI хуралдаан боллоо

2017-03-31

   Өнөөдөр /2017.03.31/ орон нутгийн бие даасан байдал болон иргэдийн нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VI хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болж өнгөрлөө.
   Хуралдаанаар “Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай”,“Багш” дэд хөтөлбөр батлах тухай, ”Аймгийн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах 2014-2016 онд баримтлах бодлогын биелэлт, Аймгийн эрүүл мэндийн салбарыг 2017-2026 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай”, “Эмч” дэд хөтөлбөр батлах тухай, “Ус” дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх хоёрдугаар үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэж батлав.

   Мөн Монгол хэл, бичгийн улсын 49 дүгээр олимпиадыг Орхон аймагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.