Өнөөдөр
/2017.03.30/ аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгч Д.Батбаяр, Л.Эрхбаатар, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонбат,
М.Байгалмаа, Т.Чинзориг нарын хамтаар Баян-Өндөр сумын Дэнж багт орших
БОЭТ-ийн Сэтгэц наркологи, Сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай
танилцлаа.
Аймгийн ИТХ-ын Ээлжит VI хуралдаанаар хэлэлцэх “Эмч” дэд хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр зэрэг томоохон бодлогын баримт бичгийг хэлэлцэхтэй холбоотойгоор салбарын байгууллагуудын удирдлагуудтай ийнхүү уулзаж байгаа юм.
Уулзалтын үеэр нэлээд хэдэн санал, хүсэлтийг эмнэлгийн удирдлагуудын зүгээс гаргаж байлаа. Тухайлбал, энэ хоёр тасгийн байрлаж байгаа байранд 1996 оноос засвар үйлчилгээ хийгдээгүй, зөвхөн эмнэлгийн ажилчид өөрсдөө урсгал засвар хийдэг талаар хэлж байсан юм. Мөн сүрьеэгийн тасагт нэн шаардлагатай амьсгалын аппарат, зүрх судасны монитор, зарим нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, мэргэжлийн оношилгоо, шинжилгээний аппарат байдаггүйгээс гадна хоёр тасаг дундаа нэг гал тогоотой нь сүрьеэгийн халдварт тасагтаа байрладаг зэрэг хүндрэлүүд байдаг байна.