ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нэн шаардлагатай тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж бодлогод тусгана

2017-03-30

   Аймгийн ИТХ-ын Ээлжит VI хуралдаан 3-р сарын 31-ний баасан гаригт болно. Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн хоёр том чухал салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбарын ирэх 4  жил баримтлах бодлого болон "Багш", "Эмч" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид аймгийн БСУГ, БОЭТ-ийн удирдлагуудтай уулзаж, тэдний  үйл ажиллагаатай танилцан зарим нэн шаардлагатай асуудлуудын талаар ярилцлаа. Тухайлбал, БСУГ-ын хувьд гэр хорооллын хэд хэдэн сургуулийн барилга муудсан мөн Жаргалант сумын сургуулийн дотуур байр болон цэцэрлэгийн сан техникийн асуудал яригдсан юм. БОЭТ-ын хувьд гистлогийн шинжилгээ хийдэг лабораторийн тоног төхөөрөмж байхгүй учир хорт хавдрын шинжилгээний хариу удаан гардаг, хугацаа алддаг зэрэг хүндрэлүүд байдаг талаар ярьж байлаа.
   Өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-ын дарга Тэргүүлэгчид "Багш", "Эмч" дэд хөтөлбөртэй холбоотойгоор боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж тэдний саналыг тусгасан. Тэгвэл энэ удаад тухайн байгууллагуудад газар дээр нь ажиллаж, хөтөлбөрт оролгүйгээр  орхигдсон зүйл байгаа эсэх,  мөн тухайн салбарын хувьд нэн шаардлагатай тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж бодлогод тусгахаар болсон юм.
   Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Аливаа хөтөлбөрт зүгээр лоозон малгай өмсгөөд өнгөрөх биш хамгийн гол нь асуудлаа эрэмбэлээд түрүүлж хийх ёстой ажил маань юу байна гэдэгт анхаарлаа хандуулах явдал юм. Өнөөдрийн хувьд БОЭТ 1,4 тэрбум төгрөгийн эмийн зардалтай. Орхон аймаг  100 гаруй мянган  хүн амтай,  үүнээс гадна бүсийн оношилгоо эмчилгээний төв гэдэг утгаараа эргэн тойрны сумдын иргэдэд үйлчлэх ёстой гээд үзвэл энэ мөнгө бүү хэл эдийн засгийнхаа үндэслэлээр 4 тэрбум ч хүрэлцэхгүй. Үүнийг л зохицуулах нь эдгээр дэд хөтөлбөрүүдийн ач холбогдол юм” гэв.