ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Насан туршийн боловсролын төв"- “Эрүүл иргэн” сарын аяныг идэвхитэй дэмжигч байгууллага

2017-03-24

  “Насан туршийн боловсрол” төв “Эрүүл иргэн” сарын аяны шилжин явах туг, дэвтрийг гардан авч аяны албан ёсны оролцогч байгууллага боллоо. Тус төвийхөн энэ сарын эхнээс аяныг дэмжиж байгаагаа илэрхийлж 9 төрлийн арга хэмжээ төлөвлөн гүйцэтгээд байгаа юм байна. Боловсролын төвийн багш нар “Зохистой хооллолт ба эрүүл хүнс”, “Шилжилтийн нас ба бэлгийн бойжилт”, “БХЗӨ, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Тамхины хор уршиг”, “Шүдээ хэрхэн хамгаалах вэ”, “Гарын ариун цэвэр” зэрэг сургалтууддаа сургууль цэцэрлэгийн 272 хүүхдүүдийг хамруулжээ. Мөн “Бид сурч чадна” төслийн хүрээнд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн олгох сургалтанд хамрагдаж байгаа суралцагчид, багш ажилтнуудыг биохимийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариуг мэргэжлийн эмчээр уншуулан үр дүнг танилцуулжээ.
   “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалтыг санаачлан явуулж 36 иргэн, суралцагчдын эцэг эхийг хамруулсан байна.
   “Та хэвийн жинтэй юу?” зурагт хуудсыг хэвлүүлж 50 гаруй байгууллагад тараажээ.
  "Насан туршийн боловсрол төв"-ийхөн эдгээр ажлыг хийх явцдаа 10 байгууллагатай хамтарч ажилласан байна. Мөн сарын үлдсэн хугацаанд “Аутизм болон Дауны өвчтэй хүүхэдтэй ажиллах арга зүй”, “0-4 насны хүүхдийн хөгжил” сэдэвт цуврал видео хичээлүүдийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэх юм байна.