Орхон аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл "Эрүүл иргэн" сарын
аяны хүрээнд багийн Засаг дарга нар, хэсгийн ахлагч, зохион байгуулагчид
болон иргэдэд "Өөрийгөө таньж-бусдад хайр түгээе" сэдэвт лекц, "Эрүүл
зөв амьдрах ухаан", "Зөв амьсгалж сурах нь таны эрүүл мэнд-гоо сайхныг
аврана" зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.
Баян-Өндөр цогцолбор сургуулийн Урлагийн танхимд болсон уг сургалтаар
20 багийн 120 гаран ажилтнууд оролцжээ. Лекцийг иогийн дасгалтай
хослуулан заасан нь сургалтанд хамрагдагсдад ихээхэн таалагдаж байгааг
илэрхийлж, зохион байгуулалт сайтай болсныг онцлон Зөвлөлийхөнд талархаж
байгаагаа дамжуулж байсан.