Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Эрүүл иргэн” сарын аяны хүрээнд Орхон аймгийн
Тогоочдын холбоо, 17-р сургууль хамтран “Зөв зохистой хооллолт”
өдөрлөгийг 17-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус
өдөрлөгөөр 17-р сургуулийн багш, ажиллагсад 80 гаруй хүнийг хамарсан
сургалтыг Монгол улсын мастер тогооч, инженер технологич С.Сарантуяа,
Монгол улсын мастер тогооч, инженер технологич Ж.Цагаанцоож нар
явууллаа. Сургалтын дараа эрүүл зөв, зохистой хоол, зуушаар үзэсгэлэн
гаргаж,орц, норм хийх заавруудыг танилцуулж амталгаа явагдсан юм.