ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Эрдэнэт Сороптимист” ТББ-ын гишүүд сургууль, цэцэрлэгүүд дээр ажиллажээ

2017-03-21

“Эрдэнэт сороптимист” ТББ-ын хамт олон “Эрүүл иргэн” сарын аяны шилжин явах туг, дэвтрийг Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяраас гардан авч дараах ажлуудыг зохион байгуулсан байна.
-   Баян-Өндөр цогцолбор сургуулийн хүүхдүүдийн дунд эрүүл зөв хооллолтын сургалт явуулсан.
- “Эрдэнэт сороптимист” ТББ-ын гишүүн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын эмнэлэг сувилланы албаны их эмч М.Өнөрцоо ерөнхий боловсролын 7 сургуулийн 9-р ангийн сурагчдад эрүүл зөв хооллолт сэдэвт сургалт зохион байгуулсан.
- “Эрдэнэт сороптимист” ТББ-ын гишүүн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын эмнэлэг сувилланы албаны их эмч Б.Одончимэг “Унага” цэцэрлэгийн 5 настай хүүхдүүдийн дунд амны эрүүл ахуйн үзлэг хийж, шүдийг картжуулж эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийг хамруулсан амны хөндийн эрүүл ахуйн сургалт явуулсан.
- Эрүүл мэндийн зөвлөх Ц.Агайлий багшийн “Шинэ зууны шинэ хандлага- Эрүүл амьдрах арга ухаан” лекцийг Уурхайчин соёлын ордонд зохион байгуулж 380 гаруй иргэдийг хамруулсан.
“Эрдэнэт сороптимист” ТББ-ын гишүүдийн санаачлагаар охидын “Шүүдэр” төв, Баян-Өндөр цогцолбор сургуулийн охидын төвийн үйл ажиллагааг Нийгмийн хөгжлийн хороонд танилцуулах санал тавьсныг хороон дарга Д.Батбаяр хүлээн авсан юм.