Тус зөвлөлийн тэргүүн Т.Оюунцэцэг шилжин явах туг, дэвтрийг гардан авах үедээ аянд оролцож байгаадаа баярлаж байгаагаа илэрхийлж энэ жил аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн 20 жилийн ой тохиож байгааг дуулгасан юм. Зөвлөлийхөн сарын аяны хүрээнд аймаг сумын ИТХ, багийн ИНХ-ын дарга, Төлөөлөгчдөд, сонгуульт иргэд, багийн Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарыг хамруулан "Өөрийгөө таньж-бусдад хайр түгээе" сэдэвт лекц сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 24-ны баасан гаригт 15.00 цагаас Баян-Өндөр цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгуулах, 3 хоногийн йогийн сургалтууд явуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.