Уг арга хэмжээг аймгийн ИТХ-тай хамтран аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, багийн иргэд нийт 46 байгууллагын 390 гаруй хүн идэвхтэй оролцсон байна. Өглөөний алхалт А.Амарын талбайд өглөөний 09 цагт нээлт хийснээр эхэлж Баян-Өндөр хайрханы бэлд байх Хүрэнбулаг рашаан, Бурхан багшийн сэрэг дүр, “Эрдэнэт” өндөрлөг гэсэн маршрутаар явагдаж өндөрлөг дээр 12.00 цагт хаалтаа хийснээр тус арга хэмжээ өндөрлөсөн байна.