Аймгийн
ИТХ-аас зарласан сар бүрийн нэрэмжит аяны үйл ажиллагаа 3 дахь сардаа
амжилттай үргэлжилж байна. Энэ сард Нийгмийн хөгжлийн хорооноос зохион
байгуулж байгаа “Эрүүл иргэн” сэдэвт аянд “Эрдэнэт сороптимист” НҮТББ
нэгдэж, өнөөдөр хороон дарга Д.Батбаяраас шилжин явах туг, дэвтрийг
гардан авлаа. Тус ТББ-ын тэргүүн Г.Энхсайхан сарын аяны хүрээнд Унага
цэцэрлэг дээр төсөл хэрэгжүүлэх, 7-р сургуулийн ахлах ангийханд сургалт
явуулах зэрэг 7 төрлийн ажил төлөвлөж нэрэмжит аяны шилжин явах туг,
дэвтэр аялах хугацаанд өндөр бүтээлтэй, амжилттай ажиллахаа
илэрхийллээ.