Аяны удирдамж болон аяны туг, дэвтэр аялах хуваарь:
ТӨРӨЛХ ОРХОН АЙМАГ, ТҮҮХ, СОЁЛ, УЛАМЖЛАЛ- БИДНИЙ БАХАРХАЛ
сэдэвт сарын аяны ажлын төлөвлөгөө
№ |
ХИЙГДЭХ АЖЛЫН САНАЛ |
ХАРИУЦАХ ХОРООНЫ ГИШҮҮН |
ХАМТРАН ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГА |
ХЭРЭГЖИХ ХУГАЦАА |
ТАЙЛБАР |
|||||
1 |
Орхон аймаг, эх орныхоо түүх, соёл, уламжлалыг сурталчилах |
Ц.Баяржаргал |
Боловсрол, соёл, урлагийн газар, Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл |
II/01-26 |
|
|||||
2 |
Ардын дуу, өв уламжлал дууны тэмцээн |
Д.Батбаяр
|
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар |
II/01-26 |
|
|||||
3 |
ЕБС төгсөх ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулах |
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар |
II/01-26 |
|
||||||
4 |
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан ном хэвлүүлэх, хэлэлцүүлэг хийх |
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар |
II/01-26 |
|
||||||
5
|
Ерөөлч, магтаалч хүүхдийн уралдаан |
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар |
II/01-26 |
|
||||||
6 |
Сайн туршлага сурталчилах /мах, сүү, гурил, оёдол/ |
Д.Дэлгэрбаяр |
Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг |
II/01-05 |
|
|||||
7 |
Аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг сурталчлах |
Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл |
II/20-24 |
|
||||||
8 |
Орон нутагт үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих санаачлагыг өрнүүлэх |
Ц.Ойдов |
Аймгийн ҮЭ холбоо |
II/01-26 |
|
|||||
9 |
ҮЭ салбар холбоодуудын дунд ЭССЭ бичлэгийн уралдаан зохион байгуулах/цагаан сарыг хэрхэн өртөг багатай тэмдэглэх/ |
Аймгийн ҮЭ холбоо |
II/20-24 |
|
||||||
10 |
СӨБ, ЕБС сурагчдад түүх, соёл, өв уламжлал сурталчлах, сургалт тусгай хуваарийн дагуу зохион байгуулах |
А.Түвшинжаргал |
Боловсрол, соёл, урлагийн газар
|
II/01-26 |
|
|||||
12 |
Хөөрөгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах |
Д.Дэлгэрбаяр |
Орхон аймгийн Ажил олгогч эздийн холбоо |
II/01-26 |
|
|||||
13 |
Монгол дээл хувцасны өдөрлөг зохион байгуулах |
Ц.Ойдов |
Аймгийн ҮЭ холбоо |
II/01-26 |
|
|||||
14 |
Музей үзүүлэх |
Д.Батбаяр |
Боловсрол, соёл, урлагийн газар |
II/01-26 |
|
|||||
15 |
Телевизийн ярилцлага хийх /ахмадуудыг оролцуулан/ |
А.Түвшинжаргал |
Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл |
II/01-26 |
|
|||||
16 |
Хөх Монгол цогцолборыг нээж олны хүртээл болгох |
Ц.Баяржаргал |
Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг |
II/17-26 |
|
|||||
Аяны нээлт
Аяны нээлтийг 2-р сарын 01-ний 15.00 цагт аймгийн ЗДТГ-ны хурлын зааланд хийлээ. Нээлтэнд 1-р сарын аяны сүүлийн оролцогчид болон 2-р сарын аянд хуваарийн дагуу оролцогчид бүгд байлцав. Тус хуралд 1-р сарын аяны тайланг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг тавьж, шилдэг оролцогч байгууллагуудыг танилцуулсны дараагаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Ц.Баяржаргал нар 2-р сарын аянд хуваарийн дагуу оролцогч байгууллагууд болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Батжаргал, Орхон МСҮТ-ийн захирал Н.Төгсбаатар, “Орхон” цогцолбор сургуулийн захирал Д.Дэлгэрмаа, 15-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Гэлэгмаа, Номын төвийн дарга А.Уранчимэг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Байгаль, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа нарт шилжин явах туг, дэвтэрийг гардуулан өгөх ажиллагаа болсон юм. Нээлтийн хуралд 2-р сарын 17-ны өдрийг “Монгол дээлээрээ бахархах өдөр” болгон зарлаж бүх нийтээрээ дээл өмсөхийг уриалсан байна.
Аяны туг, дэвтрийг дараагийн байгууллагад шилжүүлж өгөх ажиллагаа боллоо
“Төрөлх Орхон аймаг, түүх, соёл, уламжлал-Бидний бахархал” сарын аяны шилжин явах туг, дэвтрийг дараагийн байгууллагад гардуулах ажиллагааг 2-р сарын 6-ны 15.00 цагт “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Уг ажиллагааг Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Ц.Баяржаргал, гишүүн Д.Дэлгэрбаяр нар удирдан явуулж, Орхон МСҮТ-ийн багш нар аяны талаар хийсэн ажлаа тайлагнаж дараагийн байгууллага болох аймгийн ҮЭХ-ны зохицуулагч, ажилтнуудад аяны шилжин явах туг, дэвтрийг гардуулж өглөө. Мөн Номын төвийн дарга А.Уранчимэг, аймгийн Музейн дарга Ч.Энхтуяа, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Б.Батжаргал нар оролцож аяны талаар хийж буй ажлын төлөвлөгөө, ажлын явц болон аяны талаарх санал бодлоо солилцож, туршлагаасаа хуваалцлаа. Орхон аймаг дахь Зохиолчдын эвлэлийн тэргүүн Н.Батсуурь аяныг дэмжиж ажиллахаа илэрхийлж, ажлын төлөвлөгөөнөөсөө танилцуулсан.
“Отго харваа” шагайн тэмцээнийг зохион байгууллаа
Орхон аймгийн шагайн холбооны нарийн бичгийн дарга Л.Анхбат, Монгол
улсын Гарамгай мэргэн Д.Ганхуяг, Монгол улсын Гарамгай мэргэн С.Нямдорж,
Н.Батсуурь нар 2 дугаар сарын 10-нд хэвлэлийн бага хурал зарлаж аймгийн
ИТХ-тай хамтран зохион байгуулж буй “Отго харваа” тэмцээний талаар
мэдээлэл хийсэн.
“Отго харваа” тэмцээнийг 2 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Биеийн
тамир спортын газрын “Б” зааланд амжилттай зохион байгуулсан.
Улаанбаатар, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн 22 багийн 190 гаруй шагайчид
оноо цэц мэргэнээ шалгаж шилдэг харваачдаа тодруулсан чансаа сайтай
тэмцээн болсон юм.
“Нүүдлийн үзэсгэлэн” зохион байгууллаа
2-р сарын аяны хүрээнд Орхон аймгийн Зураачдын холбооны санаачлагчаар Монголын уран зургийн Галерейн “Нүүдлийн үзэсгэлэн”-г аймгийн ИТХ-ын урилгаар зохион байгууллаа. Үзэсгэлэнд Төрийн хошой шагналт, монгол улсын анхны Ардын зураач, УГЗ О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Төрийн шагналт, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зэрэг Монголын уран зургийн Галерейн сонгодог бүтээлүүд багтжээ. Эдгээр бүтээлүүдийг урьд өмнө нь гадаадын орноор үзүүлж байсан ч орон нутгаар анх удаа Орхон аймгийн үзэгчдийн хүртээл болж байгаа нь энэ юм. Үзэсгэлэн “Уурхайчин” соёлын ордны “Эрдэнэт Арт ” галерейд 2-р сарын 15-аас 25-ны хооронд үргэлжилсэн юм.
Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан - “Монгол дээлээрээ бахархах өдөр”
2-р сарын 17-нд хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар “Монгол дээлээрээ бахархах өдөр” уриалгын дагуу аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгч нар, ажлын албаныхан болон оролцогч хэлтэс, агентлагийн дарга, ажилтнууд бүгд монгол дээлээрээ гангарч ирсэн. Энэ өдөр аймгийн ЗДТГ болон төрийн байгууллагад ажиллагсад, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, хувийн байгууллагын ажилтнууд “Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулж, ардын өв уламжлалтай холбоотой уралдаан тэмцээнүүдийг явуулсан байдаг.
Энэ өдөр “Хөх Монгол” цогцолбортой танилцах аяны нээлтийг хийж 1-р
сарын аянд амжилттай оролцогч байгууллагууд болон аймгийн төрийн
байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн 83 байгууллагыг хамарсан танилцах
ажлыг 2-р сарын 26-ныг хүртэл батлагдсан цагийн хуваарийн дагуу
амжилттай зохион байгуулсан байна.
“Төрөлх Орхон аймаг, түүх, соёл, уламжлал-Бидний бахархал” сарын аянд
оролцогч байгууллагууд
- Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар
- Боловсрол, соёл, урлагийн газар
- “Орхон” МСҮТ, ХАА-н МСҮТ
- Төрийн өмчит болон хувийн, бүрэн дунд боловсролын сургуулиуд
- Төрийн өмчит болон хувийн СӨББ-ууд
- Аймгийн Музей
- Аймгийн Номын төв
- Хүүхэд залуучуудын театр
- Баян-Өндөр соёлын төв
- Эгшиглэн соёлын төв
- Жаргалант сумын соёлын төв, сургууль, цэцэрлэг
- “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”
- Орхон аймгийн ажил олгогч эздийн холбоо
- Аймгийн ҮЭХ
- Орхон-Булган аймгийн ХАҮТ
- Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл