ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Өглөөний алхалт”-ыг зохион байгууллаа

2017-03-11

    Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Эрүүл иргэн” сэдэвт 3 дугаар сарын аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагчид, багийн иргэдийг цэвэрт агаарт гаргах, идэвхтэй хөдөлгөөнд хамруулах, нийтийн биеийн тамирыг сурталчилах зорилгоор “Өглөөний алхалт”-ын арга хэмжээг 3 дугаар сарын 11-нд зохион байгууллаа.

   Уг арга хэмжээг аймгийн ИТХ-тай хамтран аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, багийн иргэд нийт 46 байгууллагын 390 гаруй хүн идэвхтэй оролцсон байна. Өглөөний алхалт А.Амарын талбайд өглөөний 09 цагт нээлт хийснээр эхэлж Баян-Өндөр хайрханы бэлд байх Хүрэнбулаг рашаан, Бурхан багшийн сэрэг дүр, “Эрдэнэт” өндөрлөг гэсэн маршрутаар явагдаж өндөрлөг дээр 12.00 цагт хаалтаа хийснээр тус арга хэмжээ өндөрлөсөн байна.